Гишүүн болох
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн вебсайтад бүртгүүлснээр үндэсний болон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх судалгаа, бодлогын зөвлөмж, экспертүүдийн дүгнэлтийг бүрэн эхээр, цаг алдалгүй өөрийн цахим шуудангаар авна. Шинэ тутам үүсэж буй аюул занал, олон улсын аюулгүй байдлын чиг хандлага, эрдэм шинжилгээний нийтлэл болон тус хүрээлэнгээс зохион байгуулж буй арга хэмжээ, сургалт, хөтөлбөрүүдийн мэдээллийг авч, оролцоогоо хангаснаар аюулгүй байдлын асуудлаарх мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх боломж бүрдэнэ.
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
АБСХ-ийн үйл ажиллагааны чиглэл, зохих мэдээллүүдтэй сайтар танилцаж, гишүүн болох сонирхолтой байна гэж үзвэл:
Өөрийн товч танилцуулга, төлөөлж буй байгууллагын мэдээлэл хүсэлтийг бичих талбарыг сайтар бөглөнө.
Бүртгэлийн хүсэлтээ илгээсний дараа таны мэдээллийг байгууллага судлан үзэж, хариу мэдэгдэх болно.
Тайлбар: Өмнө нь цахим шуудангаар хүсэлт хүлээн авдаг байсан бол одоо зөвхөн вебсайтын бүртгэлийн маягтаар хүлээн авах болсон тул анхаарна уу.